Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харин инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна.Сэтгэл нь хөдөлж сайхан болсон нөгөө хүн саяхан өөрт нь тусалсан нэгэн найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.Зурвасыг авсан найз нь маш их баярлаж ,өдрийн хоол идэх үеэрээ зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачины малгайд мөнгө хийв.Хөгшин гуйлгачин тун их баярлажээ.Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж.Ингээд гэдэс цатгалан,тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын тавилгын хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ.Дулаан оромжинд баацагнан гүйж эрхэлж тоглож байв.Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ.Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ,хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Би нээх сонин уншаад байдаггүй л дээ энэхүү өгүүллэгийг сонингийн улс төр нийгэм соёл гэх бусад булангуудаас хамгийн олон хүн уншаасай гэж бодлоо.
Энэхүү өгүүллэг надад бяцхан ч гэсэн маш их таалагдлаа тэгээд ......
Хүмүүсээ бие биедээ урам хайрлаж амьдарцгаая бяцхан охины инээмсэглэл олон хүнд тусалжээхэхэхэхэ